ВИДЕО: Энэтхэг дэхь “iphone” утасны үйлдвэрийн ажилчид эсэргүүцэл зарлаж, эд хөрөнгөө эвдэж сүйтгэжээ

ВИДЕО: Энэтхэг дэхь “iphone” утасны үйлдвэрийн ажилчид эсэргүүцэл зарлаж, эд хөрөнгөө эвдэж сүйтгэжээ

Энэтхэг улсын Карнатака мужийн нийслэл Бангалар хотод байдаг iphone гар утасны үйлдвэрт өчигдөр хүчтэй бослого үймээн гарч, 100 гаруй ажилчид цагдаад саатуулагджээ. Учир нь тус үйлдвэрийн ажилчид олон сарын турш ажлын цалин хөлсөө гүйцэд авч чадаагүй тул эсэргүүцэл эсэргүүцэл зарлаж, үйлдвэрийн эд хөрөнгийг эвдэж сүйдэлсэн байна.

Үйлдвэрийн хяналтын камерын дүрс бичлэгт уурлаж бухимдсан ажилтнууд үйлдвэрийн гэрэл, шилэн хаалтуудыг хагалж, машин галдан шатааж байгаа нь үлджээ. Үйлдвэрийн ажилчдын баталж байгаагаар удирдлагууд нь өнгөрсөн дөрвөн сарын турш амралтгүй, илүү цагаар албадан ажиллуулж байсан ч цалин хөлсөө гүйцэд өгөөгүй байна. Харин “Вистрон Инфокомм” үйлдвэрийн зүгээс орон нутгийн хөдөлмөрийн хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэхээ мэдэгджээ.

Бангалор хот нь Энэтхэгийн технологи, аж үйлдвэрийн төв юм. Хэвлэлүүдэд мэдээлснээр орон нутгийн цагаар бямба гарагийн шөнийн ээлжинд ажиллаж байсан 2,000 гаруй ажилчин үймж эхэлсэн бөгөөд тус үйлдвэр нь 15,000 орчим ажилтантай байна.