Энэ сард Франкфурт-Улаанбаатар чиглэлд хоёр удаагийн нислэг үйлдэхээр болжээ

Энэ сард Франкфурт-Улаанбаатар чиглэлд хоёр удаагийн нислэг үйлдэхээр болжээ

Улсын онцгой комиссоос 2020 оны 12 дугаар сард гурван удаагийн тусгай үүргийн нислэг хийх шийдвэр гаргасан билээ. Тэгвэл нислэгийн тоог нэгээр нэмж, энэ сард нийт дөрвөн нислэг хийхээр боллоо. Тодруулбал, энэ сарын 17-ны өдөр Франкфурт руу дахин нэг нислэг хийх юм байна. Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээллээ.

Франкфурт чиглэлд нэг удаа том онгоцоор тусгай нислэг хийхээр төлөвлөсөн байсан ч тусгай захиалгат ачаа зөөвөрлөх хуваарьтай байгаа тул ийнхүү хоёр удаагийн нислэг хийхээр болжээ. Ингэснээр 12 сарын 16, 17-ны өдрүүдэд Франкфурт уруу нислэг хийх юм. 

Энэ сард хийх тусгай үүргийн нислэгээр 720 иргэн эх орондоо ирэх аж. Мөн иргэдээс ирсэн хүсэлтийг үндэслэн 11 улсад байгаа 48 иргэнд нислэгийн тасалбар, тусгаарлалтын байрны зардлыг гаргахаар болсон байна.