ВИДЕО: Хүмүүсийг үхэлд хүргэдэг шавжны үүрийг дрон ашиглан устгаж байна

ВИДЕО: Хүмүүсийг үхэлд хүргэдэг шавжны үүрийг дрон ашиглан устгаж байна

БНХАУ дахь хүмүүнлэгийн байгууллага “Flamethrower”  гэх дрон ашиглан соно хорхойн үүрнүүдийг устгаж эхэлжээ. Тодруулбал, БНХАУ-ын “Зөнг” хэмээх тосгоны оршин суугчдыг зовоож байсан олон зуун хорхойн үүрийг устгах зорилгоор сайн дурынхны бүлэг дрон худалдаж авахын тулд 80,000 юань (9,200 фунт стерлинг) цуглуулж чадсан байна.

Тус дрон нь бензин сав, гарын урттай хушуугаар тоноглогджээ. Одоогийн байдлаар кампанит ажлын хүрээнд нийт 11 үүрийг амжилттай устгаад буй ч 100 орчим үүр үлдээд байна. Өнгөрсөн хугацаанд эвэрт хошуутай соно хорхойнуудад тус тосгоны олон оршин суугчид хатгуулж эмнэлэгт хүргэгдэж байсан бөгөөд зарим амьтад хүмүүсийг үхэлд хүргэж байсан байна. Харин ойролцоох Сычуань мужид зөвхөн 2013 онд гэхэд 100 гаруй хүн хорхойд хатгуулж үхсэн гэсэн мэдээлэл байгаа нь үүрийг устгах нь чухал болохыг нотолж байна.