Өөрийгөө “зомби” болгож будсан өсвөр насны охинд 10 жилийн хорих ял оноожээ

Өөрийгөө “зомби” болгож будсан өсвөр насны охинд 10 жилийн хорих ял оноожээ

Ираны өсвөр насны охин өөрийгөө зомби буюу амьд үхдэлтэй төстэй болгож будсанаар олон нийтийн цахим сүлжээнд ихээхэн анхаарал татаад байсан юм. Тодруулбал, тэрээр Холливудын нэрт жүжигчин Анжелина Жолигийн ядарч туйлдсан, аймшигтай дүрд өөрийгөө хувирган будаж, зургандаа “Исламын Бүгд найрамдах улс эмэгтэйчүүдэд харгис хандсаар ирсэн түүхтэй. Бид хүйсээр ялгаварлан гадуурхалтын эсрэг нэгдэх хэрэгтэй” гэсэн тайлбарыг хийсэн юм.

Түүнийг олон нийтийн анхаарал татсан үйлдэл цахим сүлжээнд гаргасны дараа Ираны эрх баригчид баривчлан саатуулсан. Тэгвэл энэ жил 19 настай Сахар Табар буюу жинхэнэ нэрийг нь Фетеме Хишванд гэдэг охиныг жилийн турш баривчлан саатуулсан бөгөөд Ираны шүүх түүнд 10 жилийн хорих ял оноох шийдвэр гаргажээ.

Зөвхөн Инстаграм хуудсандаа л гэхэд 486,000 дагагчтай Сахар Табар өөрийгөө амьд үхдэлтэй төстэйгээр будсан нь цахим сүлжээнд алдартай болгосон юм. Түүнийг Ираны шүүх хүүхэд залуусыг хахуульдсан, Исламын Бүгд найрамдах улсад хүндэтгэлгүй хандсан гэж мэдэгджээ.