ОХУ-ын хакерууд АНУ-ын төрийн мэдээллийн санд халджээ

ОХУ-ын хакерууд АНУ-ын төрийн мэдээллийн санд халджээ

ОХУ-ын Засгийн газрын дэмжлэг бүхий “Cozy Bear” нэртэй хакерын бүлэг өнгөрсөн саруудад АНУ-ын Сангийн яам, Худалдааны яамны мэдээллийн санд халдах оролдлого хийсэн талаар тус улсын Засгийн газраас мэдээллээ. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр уг зөрчлийн улмаас АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Цагаан ордонд яаралтай хуралдсан байна. Кибер халдагчид Засгийн газрын өөр салбаруудыг хакердсан байх магадлалтай байгаа аж.

Оросын хакерууд АНУ-ын Засгийн газрын систем руу сүүлийн хоёр жилд гурван ч удаа халдаж байв. Өмнө нь 2014 онд “Cozy Bear”-г АНУ илрүүлж “хамгийн муу хакер” хэмээн нэрлэгдэж байсан юм.

 Гэсэн ч үүний дараа тус улсын эрх баригчид хакерт өртсөн системээ “цэвэрлэх”-ийн тулд гурван сарыг зарцуулж байжээ. “Cozy Bear” хакерын бүлэг нь АНУ-аас гадна Герман, Өмнөд Солонгос, Узбекистаны төрийн байгууллагуудийн систем рүү халдаж байсан юм. Өмнө нь тэднийг “Office Monkeys”, “CozyCar”, “The Dukes” and “CozyDuke” гэж нэрлэдэг байжээ. Одоогоор Холбооны Засгийн газар уг нарийн төлөвлөгдсөн кибер халдлагыг шалгаж байгаа аж.

Эх сурвалж: WashingtonPost, Businessinsider