“Forbes” хамгийн өгөөмөр орноор Ирланд улсыг нэрлэлээ

“Forbes” хамгийн өгөөмөр орноор Ирланд улсыг нэрлэлээ

Хүн амд ноогдох хандивын тоогоор өнгөрч буй оны хамгийн өгөөмөр орноор Ирланд нэрлэгдлээ гэж Форбс сэтгүүл мэдээлжээ.

Ирландчууд АНУ-ын уугуул навахо болон хопи омгийнхонд хамгийн их хандив өргөжээ.Эдгээр ард түмэн Ирландын аралд 1872 онд учирсан Их өлсгөлөнгийн үеэр үлэмж дэмжлэг үзүүлж байсны хариу гэнэ.

Өглөгч орнуудын  эхний тавд АНУ, Их Британи, Канад, Австрали багтжээ. COVID-19 вирустэй тэмцэх мөн бүх нийтийн тэгш эрхийн  төлөөх байгууллагуудад хандив их очжээ. Ядуу хүмүүсийг хооллох Америкийн засгийн газрын сан хамгийн амжилттайгаар мөнгө цуглуулсан ба тэдний дансанд $44  сая доллар орж иржээ. Харин twitter–ийг үндэслэслэгч Жек Дорс коронавирустэй тэмцэхэд нэг тэрбум доллар хандивлаж, хамгийн өгөөмөр хувь хүнээр тодорчээ.