Д.Трампын сонгуулийн маргаан эцэслэгдэж, Жо Байдены ялалт албан ёсоор баталгаажлаа

Д.Трампын сонгуулийн маргаан эцэслэгдэж, Жо Байдены ялалт албан ёсоор баталгаажлаа

Өчигдөр /2020.12.14/ АНУ-ын бүх мужийн сонгуулийн төлөөлөгчид санал хураалтаа зарлаж, Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байдены ялалтыг тунхаглалаа. Өнгөрсөн сарын 3-ны өдөр эхэлсэн санал хураалтаар Жо Байден 306, Ерөнхийлөгч Дональд Трамп 232 төлөөлөгчийн санал авсан нь баталгаажсан байна.

Сонгуулийн дараа Дональд Трамп гол өрсөлдөөнт мужууд болох Аризона, Жоржиа, Мичиган, Невада, Пенсильвани, Уисконсинд санал хураалтын үр дүнг эсэргүүцэж, “булхай” орсон хэмээн шүүхэд хандсан боловч үр дүнд хүрээгүй юм. Тэрээр цар тахлын улмаас шуудангаар санал авсан нь сонгуулийн будлианыг үүсгэсэн хэмээн үзэж байсан. Гэсэн ч энэ маргаан эцэслэгдэж Жо Байден ялсан нь албан ёсоор тодорхой боллоо.

Ирэх оны нэгдүгээр сарын эхний өдрүүдэд муж тус бүрийн сонгуулийн төлөөлөгчдийн саналыг Конгресст хүлээн авч, нэгтгэсний дараа Жо Байден АНУ-ын ерөнхийлөгч болсныг албан ёсоор зарлана. Үүний дараа буюу 20-ны өдөр АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч тангараг өргөж, үүрэгт ажилдаа орох юм.