"Большой театр”-ыг дэлбэлнэ гэж мэдэгдсний дараа 500 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ

"Большой театр”-ыг дэлбэлнэ гэж мэдэгдсний дараа 500 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Москва хотын төвд байрлах "Большой театр" тэсрэх бөмбөгний заналхийлэл хүлээж авсны дараа 500 орчим хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн гэж хууль сахиулах байгууллагын эх сурвалж "ТАСС" агентлагт мэдээлжээ.

Албаныхан "Большой театр"-ын барилгад тэсрэх бөмбөг байрлуулсан гэсэн зурвасыг мягмар гарагийн өглөө хүлээж авчээ. Уг мэдээллийг шалгахын тулд Онцгой байдлын мэргэжилтнүүд болон үнэрч ноход газар дээр нь очиж, ажилласан байна. Одоогоор тус мэдээллийг хэн илгээсэн нь тодорхойгүй байгаа юм. Одоогийн байдлаар 500 орчим хүнийг театрын барилгаас гаргаж, нүүлгэн шилжүүлээд байгаа аж.

ОХУ-ын бусад олон хотууд өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн тэсрэх бөмбөгний заналхийлэл хүлээн авч эхэлжээ. Нэр нь үл мэдэгдэх хүмүүс шүүхийн танхим, сургууль, дэлгүүр, худалдааны төв, их дээд сургуулиудад дэлбэрэлт болох тухай сэрэмжлүүлэг бүхий имэйл илгээх болсон байна. Энэ оны гуравдугаар сарын 3-наас хойш эдгээр сүрдүүлэг нь нисэх онгоцнуудыг ч онилж эхэлсэн гэнэ.

Эх сурвалж: ТАСС