Энэ сарын 28-нд Сүхбаатарын талбайд элэгний шинжилгээ, оношлогоо хийнэ

Энэ сарын 28-нд Сүхбаатарын талбайд элэгний шинжилгээ, оношлогоо хийнэ

Дэлхийн хепатитын өдөр энэ сарын 28-нд тохионо. Энэ өдрийг тохиолдуулан энэ сарын 26-ны баасан гарагт Сүхбаатарын талбайд 11.00-16.00 цагт эрүүл мэндийн байгууллагуудын өдөрлөг зохион байгуулах аж. 

Өдөрлөгийн үеэр элэгний В, С вирусын шинжилгээ оношлогоо, элэгний хатуурлын зэргийг тогтоох үзлэг хийнэ. Мөн эрүүл мэндийн даатгалын талаарх мэдээлэл, үйлчилгээг авах боломжтой.