Жо Байден: Хакерууд эрх баригчид, бизнес эрхлэгчдийн чухал мэдээллийг хулгайлж чаджээ

Жо Байден: Хакерууд эрх баригчид, бизнес эрхлэгчдийн чухал мэдээллийг хулгайлж чаджээ

ОХУ-ын Засгийн газрын дэмжлэг бүхий “Cozy Bear” нэртэй хакерын бүлэг өнгөрсөн саруудад АНУ-ын Сангийн яам, Худалдааны яамны мэдээллийн санд халдах оролдлого хийсэн талаар тус улсын Засгийн газраас мэдээлж байсан. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр уг зөрчлийн улмаас АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Цагаан ордонд яаралтай хуралдсан бөгөөд кибер халдагчид Засгийн газрын өөр салбаруудыг хакердсан байх магадлалтай байгаа талаар хэлж байв.

Тэгвэл АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байден энэ талаар мэдэгдэл хийж халдлагын улмаас эрх баригчид, бизнес эрхлэгчдийн чухал мэдээлэл алдагдсан талаар ярьсан байна. 

Өчигдөр/2020.12.22/ хийсэн мэдэгдэлдээ Жо Байден “Халдлагыг эртнээс нарийн төлөвлөжээ. Халдлага үйлдсэн этгээдүүд холбооны эрх баригчдыг гэнэдүүлж чадсан байна. Хакерууд технологийн салбар, хувийн бизнес эрхлэгчид, засгийн газрын байгууллагуудаас чухал мэдээлэл хулгайлсан. Д.Трампын Засаг захиргаа кибер аюулгүй байдлын асуудлыг эн тэргүүнд тавьж чадсангүй” гэжээ.

Түүнчлэн  “Кибер халдлага хэдий хэмжээний хохирол учруулж, халдлагын цаана хэн албан ёсоор хариуцлага хүлээх нь тодорхой болсны дараа бид тэдэнд хариу барина. Бид ижил хариу барьж магадгүй” хэмээн хэлсэн байна. Засгийн газрын зүгээс халдлагын цаана "Cozy Bear” гэх бүлэг байгаа гэж мэдэгдсэн бол Жо Байден энэ талаар дурдаагүй байна. Харин "Орос улс холбоотой байж болзошгүй байна" хэмээн болгоомжилсон байдлаар хэлсэн аж.

 




Улаанбаатарт 21 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө