ОХУ-ын Ерөнхийлөгч асангуудад насан туршид нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх хуулийн төслийг батлав

ОХУ-ын Ерөнхийлөгч асангуудад насан туршид нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх хуулийн төслийг батлав

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тус улсын Ерөнхийлөгч асангууд болон тэдний гэр бүлд насан туршид нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх хуулийг зөвшөөрч гарын үсэг зуржээ. Ингэснээр өмнө нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан бүхий л хүн амьд байх хугацаандаа үйлдсэн гэмт хэрэг, хууль бус үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй болж байна. Үүгээр ч зогсохгүй тэднийг цагдаа, хуулийн байгууллагаас байцаах, нэгжлэг хийх, баривчлахаас чөлөөлөх аж.

Энэхүү хууль тогтоомж нь 68 настай В.Путиныг 2036 он хүртэл ерөнхийлөгч хэвээр үлдэх боломжтой болгосон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэг хэсэг байв.

Үүнээс өмнө тус улсын Үндсэн хуульд зааснаар “Ерөнхийлөгч асангууд зөвхөн албан тушаал хашиж байхдаа үйлдсэн гэмт хэргийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй” байх дархлаатай байсан юм. Гэсэн ч өнгөрсөн сарын 7-ны өдөр сенатор Андрей Клишас энэхүү хуулийг санаачилж, ОХУ-ын парламентын доод, дээд танхимд хянан хэлэлцэгдэж, Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж байна.

Андрей Клишас хуулийн төслийг өргөн барьсныхаа дараа “Энэхүү хууль одоогийн болон урьд нь төрийн тэргүүн байсан хүмүүсийг үндэслэлгүй хавчлагад өртөхгүй байх, хилс хэрэг үүрэхгүй байх баталгаа болж байгаа юм” гэж хэлсэн байдаг.

ОХУ-ын Ерөнхийлөгч асангуудад насан туршийн дархлаа олгож буй энэхүү хуулийг төслийг В.Путин ОХУ-ын сөрөг хүчний удирдагч А.Навальный өөрийг нь хордуулсан хүмүүсийг илчилснээс нэг хоногийн дараа баталж буй нь хачирхалтай. Сөрөг хүчнийхэн В.Путинг А.Навальныйг хордуулсан хэргээсээ мултрахын тулд ийм үйлдэл хийлээ хэмээн үзэж байна.

Эх сурвалж: TheGuardian




Улаанбаатарт 21 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө