Залуу хос хөөрч буй онгоцноос нохойтойгоо үсрэн буужээ

Залуу хос хөөрч буй онгоцноос нохойтойгоо үсрэн буужээ

Атланта руу хөдөлсөн Дельта нислэгийн хоёр зорчигч нохойтойгоо онгоц хөөрсний дараа хаалга онгойлгон, эвхдэг шатаар гулсан буужээ. 31 настай Антонио Мурдок, 23 настай Брайанна Греко нар хос бөгөөд онгоцноос буусных нь дараа цагдаа нар эрүүгийн гэмт хэрэг, онц хүнд гэмт хэрэг, болгоомжгүй байдлаар аюулд учруулсан, хүндэвтэр гэмт хэрэгт үйлдсэн гэж буруутгаж баривчилсан байна.

Харин залуу хосын нохойг амьтан асран хамгаалах төвд түр өгчээ. Онгоцонд байсан нэгэн иргэн гэрчийн мэдүүлэг өгөхдөө “Онгоц газраас хөөрөх үед хос хэвийн харилцаатай байсан. Гэтэл удалгүй суудлаа солихыг оролдож байгаад нэг мэдэхэд онгоцны хаалгыг онгойлгочихсон зогсож байсан. Хүмүүс тэднийг зогсоохыг оролдсон боловч нүд эрмэхийн зуур онгоцноос үсэрчихсэн” гэжээ.

Болсон явдлын дараа онгоцны нислэгийг зогсоож, аюулгүй байдлын үзлэг хийжээ. Одоогоор залуу хос яагаад тийм үйлдэл хийсэн талаар цагдаа нар мэдээлээгүй байна. Тэдний хэргийг ирэх хоёрдугаар сард анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болжээ.

Эх сурвалж: NewYorkTimes




Улаанбаатарт 21 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө