БНХАУ-ын “Синовак Биотехник” компани энэ онд багтаан 600 сая тун вакцин үйлдвэрлэнэ

БНХАУ-ын “Синовак Биотехник” компани энэ онд багтаан 600 сая тун вакцин үйлдвэрлэнэ

БНХАУ-ын Синовак Биотехник /Sinovac Biotech/компани коронавирусийн эсрэг вакцины үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зориулж 515 сая долларын санхүүжилт хийсэн талаар мэдээллээ. Түүнчлэн тус компани жилд 300 сая вакцины тун үйлдвэрлэх боломжтой бөгөөд 2020 оны эцэс гэхэд COVID-19 вакцины үйлдвэрлэлийн жилийн хүчин чадлыг 600 сая тун хүртэл нэмэгдүүлэх зорилгоор хоёр дахь үйлдвэрлэлийн байгууламжийг барьж дуусгах зорилт тавин ажиллаж байгаа талаараа дурдсан байна.

Харин вакцины үйлдвэрлэлийг эрчимжүүлэхийн тулд Турк, Индонези, Бразил, Чили зэрэг хэд хэдэн улсын эмийн үйлдвэрүүдтэй гэрээ байгуулжээ.

Одоогоор тус вакцины 3-р шатны клиник туршилтыг Бразилд хийж байгаа бөгөөд туршилтын үр дүнг энэ сардаа багтаан нийтлэх төлөвтэй байгаа аж. Хэдий туршилтын үр дүн эцэслэн мэдээлэгдээгүй байгаа ч БНХАУ-ын нэг сар гаруй иргэн аль хэдийн тус вакциныг хийлгээд байгаа юм. Хятад улсад вакцин үйлдвэрлэх мөнгө, технологи аль аль нь байгаа тул үндсэндээ ирэх 2021 онд хүн амынхаа дийлэнх хэсгийг вакцинжуулах төлөвтэй байна.

Эх сурвалж: Aljazeera