Эрдэмтэд 200 жилийн өмнөх чулуунаас шинэ төрлийн эрдэс олж нээжээ

Эрдэмтэд 200 жилийн өмнөх чулуунаас шинэ төрлийн эрдэс олж нээжээ

Эрдэмтэд дэлхий дээр урьд өмнө нь тэмдэглэгдэж байгаагүй шинэ төрлийн эрдэс бодисыг 220 орчим жилийн өмнө Корнуоллаас олборлосон чулуунаас илрүүлжээ. Байгалийн Түүхийн Музейн эрдэс судлаач Майк Румсигаар ахлуулсан баг “St Day-д Wheal Gorland” хэмээх уурхайгаас авсан чулууг судалж байхдаа энэ нээлтийг хийсэн байна. Шинээр нээсэн хар ногоон өнгийн эрдсийг “Керновит” гэж нэрлэсэн бөгөөд энэ нь Корнуоллын корниш хэмээх хэлний үг юм.

Олон зууны туршид эрдэс судлаачид энэхүү ногоон талстыг “лироконит”-ийн төрөл гэж үздэг байсан боловч судлаачид химийн найрлага нь өөр болохыг тогтоосон аж. 

Корнуолл нь уул уурхайн баялаг түүхээрээ ЮНЕСКО-ийн дэлхийн өвийн бүртгэгддэг бөгөөд 1790-1909 оны хооронд ашиглагдаж байсан ч одоо нурааж дээр нь орон сууцны хороолол барьжээ. Шинэ эрдсийг Олон улсын эрдэс судлалын холбооноос баталж, дэлхийн уул уурхайн салбарын Минералогик сэтгүүлд ирэх жил хэвлэн нийтлэх гэнэ. 

Байгалийн эрдэс гэдэг нь геологийн процессоос үүссэн байгалийн гаралтай химийн бодис юм. Маш олон эрдэс бодис нэгдэн үзэсгэлэнтэй талстыг үүсгэдэг бөгөөд хамгийн үнэтэй нь тод өнгөтэй, шил шиг тунгалаг, болор хэлбэртэй байдаг.

Эх сурвалж: CNN

 




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө