Буутай этгээд цагдаагийн  гурван албан хаагчийг хөнөөжээ

Буутай этгээд цагдаагийн гурван албан хаагчийг хөнөөжээ

Францын Сент-Жаст хотод буутай этгээд цагдаагийн гурван офицерын амь насыг хөнөөжээ. Тодруулбал, өнөөдөр өглөө үүрээр цагдаагийн утсанд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага бүртгэгдэж, дөрвөн офицер дуудлагын дагуу хэргийн газарт очсон байна. Гэтэл зэвсэглэсэн этгээд цагдаагийн гурван албан хаагчийг буудаж хөнөөн, нэгийг нь шархдуулсан байна. Үүний дараа байшинд гал тавьж өөрөө ч нас баржээ.

Амиа алдсан цагдаа нар нь 21 настай Бриг Арно Мавел, 45 настай Кирилл Морел, 37 настай адъютант Реми Дюпуй болох нь тогтоогдсон байна. Харин шархадсан цагдаа хөлөндөө бэртэл авч амьд үлджээ. 

Хэргийг үйлдсэн 45 настай А нь урьд нь гэр бүлийн хүчирхийллийн хэргээр хэд хэдэн удаа цагдаа нарт шалгагдаж байсан аж. Энэ явдлын дараа тус хотын цагдаагийн бие бүрэлдэхүүн болон Францын Ерөнхий сайд Жан Кастекс амиа алдагсад, тэдний гэр бүлд нь гүнээ эмнэгэл илэрхийлсэн байна.

Францын Дотоод хэргийн сайд Дарманин ч мөн эмнэгэл илэрхийлж, “Цагдаагийн алба хаагчид өдөр тутамдаа ямар аюулт эрсдэлтэй тулгарч болдгийг энэ явдал харууллаа” гэжээ. 

Эх сурвалж: CNN




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө