БНХАУ: Долоон хүний амь хороож, 20 жил зугтсан эмэгтэйг баривчилжээ

БНХАУ: Долоон хүний амь хороож, 20 жил зугтсан эмэгтэйг баривчилжээ

БНХАУ-ын иргэн нэгэн эмэгтэй долоон хүний амь насыг бүрэлгэсэн хэрэгт сэжиглэгдэж байжээ. Энэ жил 46 настай Лао Ронжи 20 жилийн турш цагдаа нараас зугтсаар эцэст нь баригдсан байна. Гэмт этгээдийн шүүх хурал 20 гаруй жилийн дараа Жианши муж дахь иргэний шүүх танхимд энэ даваа гарагт эхэлжээ.

Вейбо цахим сүлжээн дэх шүүхийн албан ёсны хуудсанд нийтэлснээр сэжигтэн Лао “хохирогчдын ар гэрийнхнээс хүлцэл өчсөн бөгөөд өөрөө ч бас хохирогч байсан” хэмээн мэдүүлжээ.

Учир нь түүний найз залуу байсан гэмт этгээд Фа Зинг хэргийн гол сэжигтэн байсан бөгөөд өөрт нь туслахыг Лаогоос албадан шаардсан гэж мэдэгдсэн байна.

Фа гэгч этгээдийг 1999 онд баривчилсан бөгөөд тэрээр тухайн жилийнхээ арванхоёрдугаар сард цаазаар авахуулжээ. Иргэний шүүх Лаог долоон хүний амь насыг бүрэлгэсэн хэрэгт гар бие оролцон тусалсан гэж буруутгаж байгаа ч эмэгтэй 1996-1999 оны хооронд Фатай үерхэж байхдаа бие болоод сэтгэлийн асар хүнд дарамтад орсон байсан гэжээ. Фаг олж барьсан ч Лаог өнгөрсөн жилүүдэд БНХАУ-ын нутаг дэвсгэр даяар эрэн хайсаар байжээ. Гэтэл Лао нь цагдаа нарт баригдахгүйн тулд гадна төрхөө өөрчлөн гоо сайхны сайхны мэс засалд орсон байжээ.

Түүнийг өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Шиамэн хотын худалдааны төвөөс барьж, хүн амь, хулгай дээрэм, хүн хулгайлсан зэрэг хэргүүдэд буруутгасан байна. Амиа алдсан долоо хүний дотор гурван настай охин ч байсан байна. Харин тус эмэгтэй шүүхэд мэдүүлэхдээ “Фа Зинг намайг байнга зодож, боомилж, тамлаж байсан. Тэр намайг өөрөөс нь салвал манай гэр бүлийнхэнд аюул учруулна гэж заналхийлж байсан. Би хэнийг ч алахыг хүсээгүй. Би зүгээр л амьдрахыг хүссэн” хэмээн ярьжээ.

Тус хэрэг явдал БНХАУ-ын иргэдийн анхааралд орж, олон улсын хэвлэлүүд ч "аймгийн кинонд гардаг үйлдэл амьдрал дээрч байсан" хэмээн мэдээлж эхлээд байна.