Японд ээж, охин хоёр гэртээ өлбөрч үхсэн байдалтай олджээ

Японд ээж, охин хоёр гэртээ өлбөрч үхсэн байдалтай олджээ

Коронавирусийн цар тахлын улмаас Японы ядуусын амьдрал хүндхэн нөхцөл байдалд оржээ. Тус улсын Засгийн газраас онцгой нөхцөлд ядууст туслах төвүүдийг байгуулж, тэтгэмж олгож буй хэдий ч гэртээ өлбөрч нас барсан тохиолдол гарсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж эхэлсэн байна.

Тодруулбал, Осака хотын Минато дүүргийн нэгэн орон сууцнаас арванхоёрдугаар сарын 11-нд цагдаа нар 68 болон 46 настай хоёр эмэгтэйн цогцсыг олжээ. Тус хоёр эмэгтэй ээж, охин байсан нь тогтоогдсон бөгөөд олон сар хоол хүнсгүй байснаас тэжээлийн дутагдалд орж, өлбөрч нас барсан байжээ. Настай эмэгтэй нас барах үедээ ердөө 30 кг болтол турж эцсэн байсан бөгөөд цагдаа нар гэрт нь үзлэг хийхэд хөргөгчинд нь ямар ч хоол хүнсгүй, ус, хийг нь тасалсан байдалтай байжээ.

Түүнчлэн настай эмэгтэйн түрүүвчнээс 13 иен олдсон байна. Танилуудынх нь мэдээлснээр тэд нийгмийн амьдралд идэвхтэй хүмүүс байсан ч охин нь энэ оны эхээр ажилгүй болж тэд зөвхөн хамаатнуудынхаа өгсөн цөөн хэдэн иенээр амь зогоож байсныг байсан байна.

Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яамны мэдээллээр тус улсын төв хэсэгт өнгөрсөн дөрвөөс есдүгээр сарын хооронд ядууст туслах 391 мянга 717 төв ажиллажээ. Түүнчлэн орон гэргүй хүмүүсийг ойролцоох зочид буудлуудад байршуулах, ажилд зуучлах арга хэмжээ авч байгаа аж.

Эх сурвалж: Reddit




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө