Нисгэгч хуваариа андуурсны улмаас онгоцоо буруу хотод аваачжээ

Нисгэгч хуваариа андуурсны улмаас онгоцоо буруу хотод аваачжээ

Балбын агаарын тээврийн “Будда Эйр” компанийн онгоцны нисгэгч саяхан алдаа гаргаж буруу нисэх онгоцны буудал дээр газарджээ. Тус онгоц 12-р сарын 18-нд Катмандугийн Трибхуван олон улсын нисэх онгоцны буудлаас хөдөлж, өмнөд Жанакпур хот руу явах байсан ч нисгэгч алдаа гаргаж, тус улсын хоёр дахь том хот болох Похарад буусан байна. Хоёр хот хоорондоо 250 милийн зайтай оршдог. 

“Будда Эйр” компанийн гүйцэтгэх ажилтан Астха Баснет "нисгэгч хуваариа андуурсан, мөн үйл ажиллагааны нарийвчилсан журам (SOP)" -ийг дагаж мөрдөөгүйгээс онгоц буруу газар очсон” гэж тайлбарлажээ. 

“Будда Эйр” болсон явдлыг мэдмэгц нисгэгчид зорчигчдыг төлөвлөсний дагуу Жанакпур хот руу аваачсан байна. Похара, Жанакпурын хооронд шууд нислэг байдаггүй тул нислэгийн компанид тийшээ нисэх тусгай зөвшөөрөл олгожээ. Онгоцонд 66 том хүн, гурван хүүхэд зорчиж явсан бөгөөд буруу нислэгээс болж хэдэн цагаа алдсан ч гомдол гаргаагүй аж. 

Энэ төрлийн алдаанууд нисэх хүчинд урьд нь хэд хэдэн удаа гарч байжээ. Тодруулбал, 2019 онд Лондон хотын нисэх онгоцны буудлаас Дюссельдорф руу нисэх гэж байсан “British Airways” компанийн нислэг буруу төлөвлөгдсөний улмаас санамсаргүйгээр Эдинбург хотруу руу явжээ. Тухайн үед зорчигчид цонхоор  хараад мөн “Google map”-аар буруу хотод очсоноо мэдэж нисгэгчид хэлж байсан гэдэг. 

Эх сурвалж: CNN




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө