Хөл хорионы өдрүүдэд коронавирусээс сэдэвлэсэн сонирхолтой тоглоомыг зохион бүтээжээ

Хөл хорионы өдрүүдэд коронавирусээс сэдэвлэсэн сонирхолтой тоглоомыг зохион бүтээжээ

Германд анх хөл хорио тогтоож, хүмүүс гэртээ ихэнх цагийг өнгөрөөж байх үед тус улсын Висбаден хотын оршин суугч эгч дүү дөрөв нэгэн сонирхолтой тоглоомыг санаачлан зохиож, өөрсдийн бизнесээ эхлүүлжээ.

Тэд дэлхий нийтийг түгшээгээд буй коронавирусээс сэдэвлэн “Корона” нэртэй хөлөгт тоглоомыг зохион бүтээсэн нь өдгөө олон хүний сонирхлыг татаж, Германы өнцөг булан бүрээс захиалгад дарагдсан байна. Энэхүү тоглоомыг дөрөв хүртэлх тоглогч тоглож болох бөгөөд хөл хорионд орж, гэрээсээ гарч чадахгүй байгаа өндөр настай хөршдөө дэлгүүрээс хүнсний бүтээгдэхүүн авчирч өгөх даалгаврыг гүйцэтгэдэг байна. Ингэхдээ худалдан авах зүйлсийн жагсаалтын дагуу даалгавраа биелүүлэх ба замд таарсан саадуудыг давж, хамгийн түрүүнд даалгавраа амжилттай биелүүлсэн хүн ялагч болох юм.

Эгч дүүсийн нэг болох 20 настай Сара “Тоглох явцад дэлгүүрийн лангуу хоосорсон байх, халдвар хамгааллын дэглэм зөрчигдөх зэрэг саадууд учирна. Бидний бүтээсэн тоглоомын гол зарчим бол нэгдэл юм” гэж ярьжээ. Охидынхоо бүтээлч сэтгэлгээг дэмжиж аав Бенедикт Швадерлапп нь карт, самбар, хайрцгийн дизайныг уран бүтээлч хөлсөлж хийлгэсэн байна. Охидын бүтээсэн тоглоомоо тоглоомын дэлгүүрүүдэд гэрээгээр нийлүүлэх болжээ.




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө