Долоон настай хүү шатаж буй байшин руу орж дүүгээ аварчээ

Долоон настай хүү шатаж буй байшин руу орж дүүгээ аварчээ

Энэ сарын 8-ны өдөр АНУ-ын Теннесси мужийн Нью Тазевеллд Крис Дэвидсон, Николь Дэвидсон хэмээх залуу хосын гэрт гал гарчээ. Тэд хүүхдүүдээ оронд нь оруулчхаад унтаж байтал хэсэг хугацааны дараа гал гарч утааны үнэрээр сэрсэн байна. Гал хэдхэн минутад байшингийн бүх хэсгийг хамарч, хоёр настай Эрин охин өрөөндөө гацаж орхижээ. Гэтэл түүний ах долоон настай Эли байшин руу буцаж орон дүүгээ аварсан байна.  

Галыг унтраасны дараа

Долоон настай Эли хүү CNN-д “Эли дээр очиход тэр намайг “аав аа” гэж дуудсан. Би үүнийг хийж чадахгүй гэж бодож байсан ч дүүгээ алдахыг хүсээгүй” гэжээ. 

Харин түүний аав Крис Дэвидсон "Утаа маш өтгөн байсан тул Эрин рүү очих ямар ч боломж байгаагүй. Бид Элигээр үнэхээр их бахархаж байна. Тэр насанд хүрсэн хүний ч чадахгүй зүйлийг хийлээ” гэжээ. 

Хоёр настам Эли один

Гал унтраах ангийн 20 албан хаагч 10 минутын дотор ирсэн ч байшин аль хэдийн шатаж дууссан байж. Иймээс тэдэнд туслахаар цахим сүлжээгээр “GoFundMe” хандивын аяныг өрнүүлж эхэлжээ. Залуу хос хоёулаа гал сөнөөгч мэргэжилтэй бөгөөд цар тахлын улмаас ажлаа алдсан байна. Тэд асрамжийн газрын 34 хүүхдийг түр хугацаанд асран хүмүүжүүлсэн бөгөөд саяхан ах дүү Эрин, Эли, Элиа гурвыг өргөн авчээ. 

Эх сурвалж: CNN