Германд “Pfizer”-ийн вакцины эхний тарилгыг 101 настай иргэн хийлгэлээ

Германд “Pfizer”-ийн вакцины эхний тарилгыг 101 настай иргэн хийлгэлээ

Дэлхийн улс орнууд аль хэдийн коронавирусийн эсрэг бүх нийтийн вакцинжуулалтаа эхлүүлээд байна. Өнгөрсөн бямба гарагт /2020.12.26/гэхэд Герман улс вакцинжуулалтаа эхэлж 101 настай ахмад настан тус улсын вакцин хийлгэсэн хамгийн  эхний хүн болжээ. Герман бусад улсын адилаар өндөр настан, эрсдэлтэй бүсэд ажиллаж буй иргэдээ эхэлж вакцинжуулж буй.

Энэ жишгээр Саксония-Анхальт хотын өндөр настны асрамжийн газрын 40 настан, 10 ажилтан вакцин хийлгэжээ. Гэхдээ дан 80-аас дээш настай хүмүүст эхэлж вакцинжуулалтад хамрагдах аж. 

Тус улсын хувьд өөрсдийн Америктэй хамтран бүтээсэн /Pfizer, Biotech/ вакциныг хэрэглэж буй. Энэ оны эцэс гэхэд 1.3 сая тунг авна гэж тооцоолж байгаа бөгөөд 2021 оны нэгдүгээр сарын эцэс гэхэд долоо хоногт 700 мянган тун болгон өсгөх төлөвлөгөөтэй байна. Цаашлаад гуравдугаар сарын эцэс гэхэд “BioNTech-Pfizer”-ийн вакциныг 10 сая гаруй тун авах юм байна.  Сүүлийн 24 цагийн хугацаанд тус улсад коронавирусийн 11 мянган тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 514 хүн нас баржээ. 

Эх сурвалж: DW




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө