Коронавирусийн талаар Уханьд сурвалжилга бэлтгэсэн сэтгүүлчид дөрвөн жилийн хорих ял оноожээ

Коронавирусийн талаар Уханьд сурвалжилга бэлтгэсэн сэтгүүлчид дөрвөн жилийн хорих ял оноожээ

Коронавирусийн ид дэгдэлтийн үеэр БНХАУ-ын Ухань хотод очиж сурвалжилга бэлтгэсэн сэтгүүлч Жанд дөрвөн жилийн хорих ял оноосон талаар өмгөөлөгч нь мэдээлээ. Хараат бус сэтгүүлч Жан өнгөрсөн тавдугаар сард сураггүй алга болсон бөгөөд сарын дараа түүнийг Шанхай хотод баривчилсан мэдээг гэрийнхэнд нь дуулгасан байдаг. 

Өмнө нь анхан шатны шүүхээс түүнийг “хэрүүл маргаантай асуудлаар нийгмийг өдөөн турхирсан” гэсэн үндэслэлээр таван жилийн ял төлөвлөөд байсан юм. 

Өнгөрсөн хоёрдугаар сард Жан Хятадын Засгийн газар халдварын тархалтын эсрэг хангалттай арга хэмжээ авч чадахгүй байгаа талаар сурвалжилга бэлтгэсэн юм. Түүний сурвалжилга олон нийтийн сүлжээгээр шууд дамжуулагдсан бөгөөд Ухань хотын нөхцөл байдлыг харуулж байв.

Жан шоронд байх хугацаандаа өлсгөлөн зарласан ч Хятадын эрх баригчид хүчээр гуурс суулгаж, хооллосон талаар өмгөөлөгч нь мэдэгдэж байсан юм. Коронавирусийн талаар мэдээлэл бэлтгэж, шоронд хоригдож буй цорын ганц сэтгүүлч Жан биш юм. Одоогоор Ухань хотод сурвалжилга бэлтгэсэн гурван сэтгүүлч баривчлагдаж, хоёр сэтгүүлч сураггүй алга болоод байгаа аж. 

Эх сурвалж: CNN