БНХАУ-д хутгатай этгээд халдлага үйлдэж долоон хүний амийг хөнөөжээ

БНХАУ-д хутгатай этгээд халдлага үйлдэж долоон хүний амийг хөнөөжээ

БНХАУ-ын зүүн хойд хэсэгт орших Ляонин мужийн Кайюань хотод хутгатай этгээд халдлага үйлдэж долоон хүний амийг хөнөөсөн аймшигт хэрэг гарчээ. Мөн халдлагын үеэр дахин долоон хүн хүнд болон хөнгөн хэлбэрээр шархадсан байна. Үүний дунд хэрэгтнийг зогсооход оролцсон хоёр цагдаа ч багтаж байгаа аж. 

Цагдаа нар хэргийг шалгаж байгаа тул хохирогчдын талаар болон хэргийг үйлдсэн этгээдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөөгүй байгаа аж. Урьдчилсан байдлаар 30 орчим настай Ян овогтой этгээд хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон байна.

Хутгатай халдлагын хэрэг тус улсад цөөнгүй гардаг. Тодруулбал, өнгөрсөн зургадугаар сард гэмт этгээд Гуанси мужийн баруун өмнөд хэсэгт орших бага сургууль руу хутгатай дайрч 37 хүүхэд, хоёр том хүнийг гэмтээж байв. Үүнээс өмнө 2018 онд хутга барьсан эмэгтэй Чунцин хотод цэцэрлэгийн насны 14 хүүхдийг шархдуулж байсан. Мөн оны IV сард Шэньси мужийн дунд сургуульд есөн сурагчийг 28 настай залуу хөнөөж, дараа нь цаазаар авах ял сонссон юм. 

Эх сурвалж: CNN