ЭХЭМҮТ: Дөрвөн ихэр хүүхэд төрсөн гэдэг ташаа мэдээлэл

ЭХЭМҮТ: Дөрвөн ихэр хүүхэд төрсөн гэдэг ташаа мэдээлэл

ЭХЭМҮТ-д долоодугаар сарын 24-нд дөрвөн ихэр хүүхэд мэндэлсэн гэдэг мэдээлэл цахим орчинд тархаад байна.

Энэ талаар тус төвийнхөн мэдээллэхдээ, “Дөрвөн ихэр хүүхэд мэндэллээ гэсэн мэдээллийг бид харсан. Манай эмнэлэгт дөрвөн ихэр хүүхэд төрөөгүй, энэ бол ташаа мэдээлэл”гэв.

Хэвлэлүүд энэ талаарх мэдээллийг Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбалаас авсан мэтээр мэдээлсэн бөгөөд тэрбээр “Дөрвөн ихэр хүүхэд төрсөн эсэх талаар надаас мэдээлэл авсан хүн байхгүй. Энэ бол ташаа мэдээлэл” хэмээн мэдэгджээ. 

ЭХЭМҮТ-д 2013 онд Сэлэнгэ аймгийн залуу гэр бүл дөрвөн ихэр хүүхдээ өлгийдөж авсан бөгөөд ихрүүдийн нэг нь удаан амьдарч чадаагүй юм.




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө