Л.Бямбасүрэн: Сүрьеэ бол хөл хорио тогтоох өвчин биш

Л.Бямбасүрэн: Сүрьеэ бол хөл хорио тогтоох өвчин биш

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээс 15, 97 дугаар сургуульд гараад байгаа сүрьеэ өвчний асуудлаар мэдээлэл авлаа.

Тэрээр “Би 97 дугаар сургуулийн талаар мэдээлэл сонсоогүй байна. Манай яам нууцаар эмчилгээ хийсэн юм байхгүй. Тандалт хийгээд ажлаа хийгээд  явж байна. Бид эрт илрүүлэг хийхээр бүх хүчээ дайчилж ажиллаж байна. Сүрьеэгийн өвчтэй хүмүүсийн тоо ихэсч байгаа нь эрт илрүүлэг сайн байгаатай холбоотой. Бид ажлаа сайн хийж тандалт судалгаагаа хийж байна.

Өвчтэй багш ажилдаа орсныг би мэдэхгүй сургуулийн багшийн томилгоо өөр салбарын асуудал. 2015 онд 15-р сургууль дээр  тохиолдолд бүртгэгдээд эцэг эхчүүд нь мэдээлсэн. Бид ДЭМБ-ын зөвлөгөөгөөр эмчилгээ хийж байна. Өнөөдрийн хувьд 15-р сургуульд хөл хорио тогтоох өвчин биш, наранд тэсвэргүй, агаар салхи сайн үзүүлэх хэрэгтэй. Арга хэмжээ авбал хүүхдийн тоог цөөлөх байх. 

Дэлхийн хүн амын 1/3 нь халдвар авсан байдаг. Өвчлөл авсан гэсэн үг биш.  Монголын хүн амын 35 хувь нь халдвар авсан байдаг энэ өвчтэй гэсэн үг биш” хэмээн ярилаа.