ЭЕШ-д 800 оноо авсан сурагчдыг нэг сая төгрөгөөр урамшуулжээ

ЭЕШ-д 800 оноо авсан сурагчдыг нэг сая төгрөгөөр урамшуулжээ

Элсэлтийн ерөнхий шалгалтад  800 оноо авч, өндөр амжилт үзүүлсэн сурагчдыг сая төгрөгөөр шагнасан байна.  Дорнод аймгийн удирдлагууд Хэрлэн сумын Хан-Уул цогцолбор сургуулийн сурагч Д.Чингүнжав, Шинэ хөгжил цогцолбор сургуулийн сурагч Т.Арвин нарт аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Засаг даргын орлогч Ш.Ёл болон Засаг даргын зөвлөлийн гишүүд мөнгөн шагнал гардуулсан байна. Мөн сурагчдыг бэлтгэсэн багш Э.Орхон, Н.Ган-Эрдэнэ нарыг тус бүр 500 мянган төгрөгөөр урамшуулжээ.




“BONUS BOOST” BSB-д

14 цагийн өмнө