Шигшээ багийн тамирчин О.Дөлгөөн таалал төгсчээ

Шигшээ багийн тамирчин О.Дөлгөөн таалал төгсчээ

Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Дөлгөөн таалал төгсчээ. Тэрээр АНУ-ын Калифорнийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм. Энэ тухай түүний гэр бүлийн хүн өчигдөр өөрийн facebook  хуудастаа энэхүү мэдээллийг нийтэлсэн байсан юм. 

Харин түүний таалал төгссөн мэдээллийг түүний багш О.Баярцогт фейсбүүк хуудсаар дамжуулан олон нийтэд мэдэгдлээ. 

О.Дөлгөөний гэр бүл, ах дүү төрөл төрөгсөд, найз нөхөд, баг хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлж байна.