Сураггүй байсан 10 уурхайчны ес нь нас барсан байдалтайгаар олджээ

Сураггүй байсан 10 уурхайчны ес нь нас барсан байдалтайгаар олджээ

Энэ сарын 10-ны өдөр БНХАУ-ын Шандун хотын Хушан мужийн алтны уурхайд дэлбэрэлт болж 22 уурхайчин гацсан юм. Өчигдөр /2021.01.24/ аврах багийн ажилчид 11 уурхайчинг эсэн мэнд гарган авсан талаар бид мэдээлж байсан. Харин үлдсэн 10 уурхайчин  сураггүй байсан ч өнөөдөр есөн уурхайчныг нас барсан байдалтайгаар олжээ. Үлдсэн нэг уурхайчин сураггүй байгаа аж.

Дэлбэрэлт болох үед уурхайчид газрын гадаргаас 600 метрийн гүнд байсан. Тиймээс аврах ажиллагаа хэдэн долоо хоног үргэлжилнэ гэж тооцоолж байсан ч ням гарагийн өглөө уурхайн амыг хааж байсан асар том боржин өөрөө нурсан нь эхний 11 хүнийг аврах том алхам болсон юм. Гэсэн ч үлдсэн 9 уурхайчныг ийнхүү нас барсан байдалтайгаар олжээ. Албаныхан үлдсэн нэг уурхайчин ч нас барсан байх өндөр магадлалтай гэж үзэж байгаа аж. 

Хөдөлмөрийн аюулгүй байдлын хэрэгжилт хангалтгүйгээс тус улсад уул уурхайн осол цөөнгүй гардаг. Өнгөрсөн есдүгээр сард Чунцин мужийн уурхайд хорт хий алдагдаж 16 хүн амиа алдаж байсан бол 12 дугаар сард өөр нэгэн уурхайд адил шалтгаанаар 23 хүн нас барсан юм.

Эх сурвалж: BBC