ТОДРУУЛГА: Ухарч замын хөдөлгөөнд оролцсон “Nissan Juke” автомашины жолооч жолоодох эрхгүй байжээ

ТОДРУУЛГА: Ухарч замын хөдөлгөөнд оролцсон “Nissan Juke” автомашины жолооч жолоодох эрхгүй байжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд "Nissan Juke" маркийн автомашин жолоодож явсан хүн ухарч, замын хөдөлгөөнд орж буй бичлэг цахим орчинд тархсан.

Уг асуудлыг цагдаагийн байгууллагаас тодруулахад, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт энэ оны есдүгээр сарын 26-ны өдөр 17 настай, эрэгтэй “Т” нь Nissan Juke маркийн автомашин жолоодож явсан зөрчлийг илрүүлэн шалгалтын ажиллагаа явуулсан. Шалгалтаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а заалтыг зөрчсөн нь тогтоогдсон байна. Улмаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автомашин жолоодсон, мөн тээврийн хэрэгслийн эзэмшигч жолоодох эрхгүй хүнд автомашинаа шилжүүлсэн болохыг тогтоож, хуулийн дагуу хариуцлага тооцсон" гэсэн юм.

Цагдаагийн байгууллагаас эцэг, эх, асран хамгаалагчдыг насанд хүрээгүй хүүхэд болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүнд автомашинаа шилжүүлэхгүй байхыг анхаарууллаа.