ВИДЕО: В.Путины тансаг харшид байх ариун цэврийн цаасны тавиур нь л гэхэд 2 сая гаруй төгрөгний үнэтэй гэв

ВИДЕО: В.Путины тансаг харшид байх ариун цэврийн цаасны тавиур нь л гэхэд 2 сая гаруй төгрөгний үнэтэй гэв

Энэ сарын 20-нд ОХУ-ын Сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгч В.Путины Хар тэнгис дээрх "Путины ордон" гэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой болох видеог дэлгэж, энэ талаар шалгаж үзэхийг Тагнуулын газарт санал болгосон. Уг бичлэгийг тавигдсанаа хойш нийт 77 сая хүн үзээд байгаа юм.

А.Навальный болон түүний Авилгатай тэмцэх сан (ФБК) тус баримтат киног "өнөөг хүртэл хийсэн хамгийн том мөрдөн байцаалт" гэж нэрлэсэн байна. Энэхүү кино нь  Путины өмч болох  1,4 тэрбум орчим долларын хөрөнгийг тооцсон авилгын асар том схемийн талаарх мэдэгдлийг агуулсан гэх бөгөөд байшингийн доторх засал чимэглэл, хэдэн өрөөтэй, байшинд тавигдсан тавилгуудын үнийг хүртэл киногоор дамжуулан харуулжээ. Мөн тансаг усан үзмийн талбай, усан сан зэрэг бүхий л зүйлс тус харшид багтсан гэдгийг уг баримтат кинон дээр өгүүлэх юм. Мөн тус харшийн ариун цэврийн өрөөний сойз, ариун цэврийн цаасны тавиур зэрэг нь тус бүр 2 сая гаруй төгрөгний үнэтэй гэжээ.