“AstraZeneca” вакциныг өндөр настнуудаас илүү залууст тохиромжтой гэв

“AstraZeneca” вакциныг өндөр настнуудаас илүү залууст тохиромжтой гэв

Оксфордын их сургууль, Англи-Шведийн "AstraZeneca" компанийн хамтран бүтээсэн вакциныг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Их Британийн Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний зохицуулах газар (MHRA) баталсан билээ.

Харин уг вакцины туршилтийг дан залуу хүмүүс дээр туршсан тул 65-аас дээш насныханд тохиромжгүй байж болзошгүйг Европын холбооноос анхааруулсан байна. “AstraZeneca” компанийн вакцины туршилтад оролцогсдын 8 орчим хувь нь 56-69 насныхан, 3-4 орчим хувь нь 70-аас дээш насныхан байсан” гэж Их Британийн эрүүл мэндийн яамны мэдэгдэлд өмнө нь дурдаж байсан юм. Мөн компаний зүгээс хэрвээ зарим улс орон болгоомжилж байгаа бол эхний ээлжинд залуу насны хүмүүсийн дархлаажуулалтад вакциныг нь ашиглах боломжтой талаар дурдсан байна.

“AstraZeneca” вакцин нь ердийн температурт буюу 2-8 целсэд хадгалагддаг учраас зөөвөрлөхөд амар, түүнчлэн үнийн хувь бусад вакцинаас хямд гэдгээрээ давуу талтай. Эмнэлзүйн сүүлийн үеийн туршилтуудын өгөгдлийг шинжилж үзэхэд тус вакцин нь тунг өгөх арга хэлбэрээс хамаарч 62-90 хувьтай үйлчилж байсан нь тогтоогдсон юм. Мөн өмнө нь вакцин хийлгэсэн өндөр настнуудад дархлаа тогтож байсан талаар ч хэвлэлүүд мэдээлж байсан билээ.

Эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү