Халдвартай гэдгээ нуун онгоцонд суусан эмэгтэйд нэг жилийн тэнсэн харгалзах ял оноожээ

Халдвартай гэдгээ нуун онгоцонд суусан эмэгтэйд нэг жилийн тэнсэн харгалзах ял оноожээ

БНХАУ-ын иргэн 37 настай, эмэгтэй Ли нь өнгөрсөн оны гуравдугаар сард АНУ-аас эх орондоо иржээ. Түүний биед онгоцонд суухаас нь өмнө өвчний шинж тэмдэг илэрсэн тул халуун бууруулах эм ууж, үйлчлэгчид хэвийн байгаа хэмээн худал ярьж, онгоцонд суужээ.

Улмаар эх орондоо ирсний дараа гуравдугаар сарын 13-ны өдөр түүнээс шинжилгээ авахад коронавирусийн халдвартай нь тогтоогдож тус эмэгтэйгээс болж ойрын хавьтагчид болох 63 хүн тусгаарлагдахаас өөр аргагүй болж байжээ. Түүний гэм бурууг шүүх хурал өнгөрсөн оны 10 дугаар сард болж тахалтай тэмцэх арга хэмжээг ноцтойгоор зөрчсөн буруутай хэмээн шүүх үзэж түүнд нэг жилийн тэнсэн харгалзах ял оноосон байна.

Өнгөрсөн онд тус улсад коронавирусийн халдвар эрчимтэй тархаж байсан тул халдвартайгаа нуусан иргэдийг бусдын амь нас, эрүүл мэндэд заналхийлсэн гэж үзэн ял шийтгэл ноогдуулна хэмээн анхааруулж байсан юм.

Эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү