БИДНИЙ ТУХАЙ: Аймшигтай халдлагад өртөөд амьд үлдсэн Монгол эмэгтэй азтай юм гэв

2021-02-04 15:09

Ирландад халдлагад өртсөн Монгол эмэгтэйд туслах хандивын аяныг эхлүүлжээ

Энэ сарын 20-нд Ирланд улсын нийслэл Дублинд ажлаа тараад явж байсан нэгэн монгол эмэгтэйд дээрэмчин халдсан талаар гадны хэвлэлүүд бичиж байсныг бид өмнө нь мэдээлж байсан билээ. Олон улсын хэвлэлүүд тус хэргийг “аймшигтай халдлага” хэмээн тодорхойлж байсан юм.

Уг хэргийг гарсны дараа гадны хэвлэлүүд тухайн эмэгтэйг хагалгаанд орж амь аврагдсан нь азтай хэмээн мэдээлж байсан ч одоогоор тухайн иргэний биеийн байдал хүнд байгаа ажээ. Тиймээс найз нь түүнд болон түүний гэр бүлийнхэнд туслах зорилгоор хандивын аян эхлүүлсэн байна. Иргэн Ц.Уранцэцэг нь хоёр хүүхдийн ээж бөгөөд найз нөхөд дундаа нэр хүндтэй, бусдад харамгүй сэтгэлээр тусалдаг сайхан сэтгэлт нэгэн ажээ. Тиймээс түүний гэр бүлд тусалж хандивын аянд нэгдэхийг уриалж байна.

Та бүхэн хандивын аянд нэгдэхийг хүсвэл ЭНД ДАРААРАЙ.

2021-01-28 07:41

БИДНИЙ ТУХАЙ: Аймшигтай халдлагад өртөөд амьд үлдсэн Монгол эмэгтэй азтай юм гэв

Энэ сарын 20-нд Ирланд улсын нийслэл Дублинд ажлаа тараад явж байсан нэгэн монгол эмэгтэйд дээрэмчин халдсан талаар гадны хэвлэлүүд бичиж байсныг бид өмнө нь мэдээлж байсан билээ. Олон улсын хэвлэлүүд тус хэргийг “аймшигтай халдлага” хэмээн тодорхойлж байсан юм.

-ХОХИРОГЧ ЭМЭГТЭЙ ХОТЫН ТӨВД БАЙРЛАХ НЭГЭН БАНКИНКД ЦЭВЭРЛЭГЧЭЭР АЖИЛЛАДАГ БАЙСАН ГЭВ-

Хэргийг тодруулбал, нэгдүгээр сарын 20-ны 21:30 цагийн үед Дублин хотын төв хэсэг “Custom House Quay” дахь CHQ гэх байрны ойролцоо явган хүний гарцаар гарч байсан нэгэн ази эмэгтэй дээр 14 настай дугуй унасан хүү ирж өөртөө байгаа бэлэн мөнгөө өгөхийг шаарджээ. Ингээд эмэгтэйг эсэргүүцэхэд маш шалмаг хөдлөн хүзүүг нь хутгалчихаад зугтаасан байна. Харин эмэгтэй цаг алдалгүй нөхөр лүүгээ залгаж, тусламж хүссэн бөгөөд үүний дараа “Матер” гэх эмнэлэгт хүргэгдэн ихээр цус алдаж байсан тул тэр шөнөө яаралтай хагалгаанд оржээ.

Энэ талаар гадны хэвлэлүүд мэдээлэхдээ “ази гаралтай эмэгтэй нь маш аймшигтай халдлагад өртсөн ч сандралгүй тайван байж цаг алдалгүй тусламж дуудан, амиа аварсан. Дараа нь эмнэлэгт хүргэгдэн хагалгаанд орсон ч гэмтэл түүний амьнаас холуур өнгөрсөн нь үнэхээр азтай хэрэг. Ийм аймшигтай халдлагаас амьд гарсанд нь баяртай байна. Гэмгүй эмэгтэйд халдаж, хүндээр гэмтээсэн этгээдийг яаралтай олж, баривчлах болно” хэмээн албаны эх сурвалжууд мэдэгджээ. Тухайн эмэгтэй нь Ирландад нөхөр, хүүхдийн хамт амьдардаг бөгөөд 48 настай, монгол улсын иргэн ажээ.

Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар тус эмэгтэй нь хотын төвд байрлах нэгэн банкинд цэвэрлэгч хийдэг байсан гэв. Улмаар орой ажлаа тараад явж байхдаа гэмт этгээдтэй таарсан бөгөөд коронавирусийн халдвараас болж иргэдийн зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тависан байсан тул хүний хөдөлгөөн бага байсан байна.

-ХОХИРОГЧ ЭМЭГТЭЙН МОНГОЛ ДАХЬ АР ГЭРИЙГ ИРЛАНД РУУ ЯВУУЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА-

Харин халдлага үйлдсэн этгээд нь 14 настай ба өмнө нь хүчирхийлэл болон хулгай дээрмийн хэрэгт хэд хэдэн удаа холбогдож байсан нь тогтоогджээ. Мөн өмнө нь хүний аминд хүрч байсан байж болзошгүй аж. Хэрэгтнийг одоогоор олж чадаагүй байгаа бөгөөд мөрдөн байцаалтын ажил үргэлжилж байна.

Мөн тэр хавьд хяналтын камеруудыг шүүж, хэрэг гарах үед ойр явж байсан хүмүүсийг олж тогтоон мэдүүлэг авч байгаа ажээ. Хэргийн газрыг одоог хүртэл битүүмжилсэн хэвээр байгаа ба ойр хавьд бүхэлдээ хяналтын камер суурилуулсан тул мөрдөн байцаах ажиллагаанд ахиц дэвшил гарна гэдэгт албаныхан итгэлтэй байгаагаа мэдэгджээ.

Энэхүү хэрэг нь хэд хоногийн өмнө Талботын гудамж орчимд болсон дээрмийн хэрэгтэй холбоотой байх магадлалтай байна. Харин манай улсын гадаад харилцааны яамны Консулын газрын мэдээлснээр хохирогч эмэгтэйн монголь дахь ар гэрийнхнийг Ирланд руу явуулах арга хэмжээ аван ажиллаж байгаа гэсэн юм.

Эх сурвалжийн мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.