Төвийн бүсийн уралдааны үеэр есөн хүүхэд мориноос унаж, ГУРАВ нь хүнд бэртжээ

Төвийн бүсийн уралдааны үеэр есөн хүүхэд мориноос унаж, ГУРАВ нь хүнд бэртжээ

-УНАСАН ХҮҮХДҮҮДИЙН ГУРАВ НЬ ХҮНД БЭРТЭЛ АВСАН УЧРААС ЭМЭНЭЛЭГТ ХҮРГЭГДСЭН-

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт болсон “Төвийн бүсийн хурд Боржигон-2019” морины уралдааны үеэр нийт есөн унаач хүүхэд мориноос унажээ.

Тодруулбал, Долдугаар сарын 28-ны өдөр тус наадмын соёолон насны морины уралдааны үеэр есөн хүүхэд мориноос унаснаас гурван хүүхэд нь хүнд бэртэлтэйгээр эмнэлэлэгт яаралтай хүргэгдсэн байна.

Мориноос унасан гурван хүүхдийн нэг болох 11 настай эрэгтэй Т-гийн хамрын яс хугарсан. Мөн 11 настай эрэгтэй А-гийг тархи доргисон бөгөөд 14 настай эрэгтэй А-гийн духны яс цөмөрсөн гэх зэрэг бэртэл авч ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.