ЭЕШ-ын бүртгэл орон даяар хоёрдугаар сарын 25-ны 09:00 цагт эхлэхээр болжээ

ЭЕШ-ын бүртгэл орон даяар хоёрдугаар сарын 25-ны 09:00 цагт эхлэхээр болжээ

Элсэлтийн Ерөнхий Шалгалт/ЭЕШ/ болон монгол хэл бичгийн шалгалтад шалгуулагчдын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар, орон даяар Улаанбаатар хотын цагаар 2021 оны 2 дугаар сарын 25-ны 09:00 цагт эхэлнэ гэж Боловсролын Үнэлгээний Төвөөс мэдээллээ.

Бүртгэл 2021 оны 4 дүгээр сарын 20-ны 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүйг санууллаа.