БНСУ-д “АстраЗенека” вакциныг хийлгэсэн хоёр хүн нас баржээ

БНСУ-д “АстраЗенека” вакциныг хийлгэсэн хоёр хүн нас баржээ

БНСУ-д өнгөрсөн долоо хоногт коронавирусийн эсрэг бүх нийтийн дархлаажуулалтаа эхлүүлсэн. Тус улс Их Британийн “АстреЗенека”, Германы “Pfizer” компаниудын вакциныг хэрэглэж буй. Энэ хугацаанд вакцин тариулсан хоёр иргэн нас бараад байна. Тодруулбал,

Өнгөрсөн хоёрдугаар сарын 27-ны өдөр Гуяан  хотын Илсандун  дүүрэгт байрлах асрамжийн газрын 50 орчим настай иргэн “АстраЗенека” вакцин хийлгэсний дараа зүрх нь савлаж, амьсгалын дутагдалд оржээ. Улмаар яаралтай тусалж үзүүлж, эмнэлэгт хүргэгдсэн ч маргааш нь зүрхний шигдээсээр нас барсан байна. Тус иргэн зүрхний суурь өвчтэй байжээ.

Харин хоёр дахь иргэн нь Пёнтэк мужийн өөр нэгэн өндөр настны асрамжийн газар тус өдөр “АстраЗенека” вакциныг тариулсан бөгөөд биеийн байдал нь хэвийн байсан ч дөрвөн өдрийн дараа өндөр халуурч цусны халдвар, хатгааны шинж тэмдэг илрэн нас баржээ. Тухайн иргэн 60 гаруй настай ч ямар нэгэн суурь өвчингүй байсан аж.

Тус улсын Засгийн газраас нас баралтууд вакцинаас хамааралтай байсан эсэхийг тогтоохоор тусгай ажлын хэсэг томилсон байна. Өнөөдрийн байдлаар БНСУ-д 86 мянга гаруй хүн “AстраЗенека”, 1524 хүн “Pfizer” вакцины анхны тунг тариулаад байна. Вакцин хийлгэсэн нийт хүнээс 207-д нь сөрөг хариу урвал илэрсэн бөгөөд гурван иргэнд хүнд хэлбэрийн харшлын шинж тэмдэг илэрчээ.

Мэдээллийг эх сурвалжаас ЭНД дарж үзнэ үү. 

Эх сурвалж: Reuters, Koreantimes