Техас мужид амны хаалт зүүх журмыг цуцалсан нь Жо Байденыг эсэргүүцсэн шийдвэр байж болзошгүй байна

Техас мужид амны хаалт зүүх журмыг цуцалсан нь Жо Байденыг эсэргүүцсэн шийдвэр байж болзошгүй байна

АНУ-ын Техас муж ирэх долоо хоногоос амны хаалт заавал зүүх журмыг цуцалж, бизнесүүдээ бүрэн хүчин чадлаараа ажиллахыг зөвшөөрөхөөр болсон талаар тус мужийн захирагч Грег Абботт мэдэгджээ.

Тэрээр “Техасыг 100 хувь нээх цаг нь болжээ. Хэтэрхий олон хүн ажилгүй болж, хэтэрхий олон бизнесүүд хаалгаа барьж байна. Цар тахал алга болоогүй ч үүнд төрийн зохицуулалт шаардлагагүй болж байна гэж үзэж байна” хэмээн хэлжээ. Грег Абботт өнгөрсөн долдугаар сард дээрх шийдвэрээ танилцуулаад намынхаа гишүүдээс томоохон шүүмжлэл хүлээж байсан юм. Харин зарим шинжээчид түүүний энэхүү мэдэгдлийг улс төрийн зорилготой байж болзошгүй хэмээн хардаж байна. Учир нь  Дональд Трампын хөл хорионы асуудалд харьцангуй чөлөөтэй хандах хандлагыг дэмждэг нэгэн бөгөөд Жо Байдены нухацтай шийдвэрүүдийг энэхүү мэдэгдлээрээ эсэргүүцэж байж болзошгүй байгаа юм.

Ерөнхийлөгч Жо Байден covid-19-ийг даван гарахын тул тодорхой хязгаарлалт, халдвар хамгааллын дэглэмийг сахих нь чухал болохыг мэдэгдсээр байгаа. АНУ-ын хувьд цар тахлын улмаас 500 гаруй мянган хүн нас бараад байгаа юм.

Эх сурвалж: CNN