17 настай хүү далайн залхагт хатгуулж нас баржээ

17 настай хүү далайн залхагт хатгуулж нас баржээ

Австралийн Куинсландын далайн эргээр сэлж явсан 17 настай хүү далайн залхагт/медуз/ хатгуулж нас баржээ. Хүү далайн залхагт хүрсэн даруйдаа зүрх нь зогсож, яаралтай эмнэлэгт хүргэгдсэн байна. Улмаар сэхээн амьдруулах тасагт долоон хоног эмчлүүлсэн ч эцэст нь нас баржээ.

Австралид хамгийн сүүлд 2006 онд далайн залхагт хатгуулж нэг иргэн амиа алдсан хэрэг гарч байсан. Байгаль судлаачид залхагийг хэлбэр дүрсээр нь ангилж, хамгийн хортой төрлүүдийг нь нэрлэсэн байдаг. 

Хүүг хатгасан төрөл нь хамгийн хортой буюу “хайрцагт медуз” гэх төрөл аж. Уг төрлийн медузын тэмтрүүлүүд нь хортой өргөстэй, хүн эсвэл амьтанд хүрсэн тохиолдолд тэр даруй хариу үйлдэл үзүүлж, зүрх зогсож, үхэлд хүргэх аюултай гэнэ. Далайн залхагт тархи, гэдэс, ходоод, уушги байдаггүй, биеийнх нь 95 хувь нь уснаас бүрддэг. Австралийн хойд хэсэгт элбэг байдаг бөгөөд иргэдийг усанд сэлэхдээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулж, бүр зарим хэсгээр сэлэхийг хориглодог аж. 

Эх сурвалж: BBC




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө