Шведэд 22 настай залуу халдлага үйлдэж, найман хүнийг шархдуулжээ

Шведэд 22 настай залуу халдлага үйлдэж, найман хүнийг шархдуулжээ

Шведийн Ветланда хотод хутгатай этгээд хүмүүс рүү дайрч, найман хүнийг шархдуулжээ. Шархадсан хүмүүсийн гурвынх нь бие маш хүнд байгаа аж. Тус халдлага үйлдсэн этгээд 22 настай Афганистаны иргэн бөгөөд 2018 онд Швед улсад нэвтэрчээ. Үүнээс хойш хэд хэдэн удаа гэмт хэрэгт холбогдож байсан байна.

Энэ талаар тус улсын Ерөнхий сайд Стефан Лофвен "энэхүү аймшигт хүчирхийлэл бидний аюулгүй оршин тогтнох байдал сул дорой байгааг сануулж байна” гэж фейсбүүк хуудсандаа мэдээлжээ. Харин мужийн Цагдаагийн газрын дарга Малена Гран “Энэ хэрэг нь аллагын шинжтэй, мөн террорист үйл ажиллагааны сэдэлтэй байсан. Хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаа үргэлжилж байна. Цагдаагийн газраас хэргийг тодруулж дуустал халдлага үйлдсэн этгээдийн талаар мэдээлэл өгөхгүй” гэж мэдэгджээ.

Мөн тус этгээдийн амьдарч байсан гэрийн ойролцоо эргүүлүүд гарчээ.

Эх сурвалж: BBC