“YouTube” Мьянмарын армийн удирддаг сувгуудыг устгажээ

“YouTube” Мьянмарын армийн удирддаг сувгуудыг устгажээ

“YouTube” Мьянмарт болж буй төрийн эргэлтийн холбоотойгоор тус улсын цэргийн хүчний удирддаг таван сувгийг устгажээ. Энэ талаарх мэдэгдлийг өчигдөр/2021.03.05/ албан ёсоор гаргасан байна.YouTube-ээс устгасан сувгуудад MRTV, (Мьянмарын Радио Телевиз) болон цэргийн эзэмшлийн “Myawaddy Media”, “MWD Variety”, “MWD Myanmar” багтжээ. 

Хоёр хоногийн өмнө АНУ Мянмарийн армийн удирддаг хоёр том корпорацад худалдааны хориг арга хэмжээ авсан. Энэ мэтчилэн цэргийнхний хүчирхийлэлтэй холбоотой хариу арга хэмжээг улс орнууд авч эхэллээ.

Өнгөрсөн долоо хоногт “Facebook” компани Мьянмарын зэвсэгт хүчний удирддаг бүх хуудсыг хаасан юм.

Үүнээс өмнө 12-р сард Мьянмарын бүх нийтийн сонгуулийн дараахан “Google” тус улсад холбогдох 34 “YouTube” сувгийг хаасан. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр тэдгээр суваг сонгуулийн ташаа мэдээллийг сурталчилж, иргэдийг өдөөн турхирч байсан тогтоогдсон аж.  

Өнгөрсөн лхагва гарагт болсон /2021.03.03/ жагсаалын үеэр цэргийнхэн иргэдийн эсрэг гал нээж 38 хүн амиа алдсан нь дэлхий нийтийг цочроосон юм. 

Эх сурвалж: BBC