БНСУ Мьянмараас иргэдээ татаж эхэлжээ

БНСУ Мьянмараас иргэдээ татаж эхэлжээ

Өнгөрсөн хоёрдугаар сарын 1-ний өдөр Мьянмарт төрийн эргэлт гарч, цэргийнхэн засгийн хүчийг булаан авснаар нэг жилийн хугацаатай онц байдал зарласан билээ. Үүнээс хойш тус улсын иргэд цэргийн дэглэмийг эсэргүүцэн жагсаж буй. Эхэндээ цэргийнхэн жагсагчдын эсрэг хүч хэрэглэхгүй хэмээн мэдэгдэж байсан ч өнөөдрийн байдлаар 40 гаруй хүн тэдний гарт амь үрэгдээд байна. Ийнхүү байдал хурцдаж байгаатай холбоотой улс орнууд Мьянмарт буй иргэдээ татан авч эхэлжээ.

Тухайлбал, БНСУ өчигдрөөс/2021.03.06/ түр нислэгийн онгоцоо илгээж эхний ээлжийн 30 гаруй иргэнээ эх оронд нь авч ирсэн байна.

БНСУ-д нэвтрэхийн тулд заавал коронавирусийн шинжилгээ өгсөн байх ёстой боловч тус улс цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан Мьянмараас ирж буй иргэдээ шинжилгээнээс чөлөөлж шууд авчирсан байна. Одоогийн байдлаар БНСУ-ын 3500 гаруй иргэн Мьянмарт амьдарч, ажилладаг бөгөөд Элчин сайдын яамнаас иргэдийн аюулгүй байдалд тусгайлан анхаарч байгаа талаараа мэдээллээ.

Мөн өчигдөр БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин "Мьянмарын цэргийнхнийг хүчирхийлэл дарангуйллаа хурдан зогсоохыг уриалж, ард иргэдийг хохироож болохгүй" гэсэн утгатай захидлыг илгээжээ.

Эх сурвалж: Yonhap




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө