Ирэх долоо хоногт сургууль, цэцэрлэгийн засварын ажил дуусна

Ирэх долоо хоногт сургууль, цэцэрлэгийн засварын ажил дуусна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний үеэр 2019-2020 оны хичээлийн жилд нийслэлийн Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалт, элсэлтийн талаарх мэдээллийг нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл хүргэлээ.

Тэрбээр, “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд он дамжин 92 сургууль, цэцэрлэгийн барилга баригдаж байна. Мөн Улс, нийслэл, дүүрэг, орон нутгийн хөгжлийн сан, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр 2019 онд нийслэлийн 71 сургууль, цэцэрлэгт 5.3 тэрбум төгрөгийн их засварын ажил хийх төлөвлөгөө батлан хэрэгжүүлж эхэлсэн. Сургууль, цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийн хүрээнд “Сургуулийн орчинтой танилцах өдөрлөг”-т 25.894 хүүхэд багачууд, 25.913 эцэг эх, асран хамгаалагч, 2646 багш хамрагдсан. Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн бүртгэлийн үйл ажиллагааг долоодугаар сарын 22-ны өдрөөс эхлэн наймдугаар сарын 22-ны өдрийг дуустал цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Наймдугаар сарын 02-ны өдрийн 10:00 цагийн байдлаар цахим бүртгэлд 23.546 хүүхэд бүртгэгдсэн байна. Мөн нийслэлийн Засаг даргын зургаадугаар сарын 24-ний өдрийн шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын дагуу Төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын байгууллагын барилга байгууламж, сургалтын орчны зохион байгуулалт, эрсдэл үүсч болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлсэн эсэх, Удирдах ажилтан, багшлах болон мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан байдал, сургалтын цөм хөтөлбөр, түүний хэрэгжилт, сургалтын орчин бүрдүүлсэн байдал зэрэгт хяналт, шалгалт хийж, холбогдох дүгнэлтийг гарган БСШУСЯ, НМХГ-т хүргүүлж, дүүргүүдийн Боловсролын хэлтэс, ЕБС-иудад цаашид хийх ажлын чиглэл, үүрэг даалгаврыг өгч ажилласан. Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сэлгэн ажиллуулах журмын төсөл боловсруулж Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна” хэмээв.




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө