БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин эхнэрийн хамт “АстраЗенека” вакцин хийлгэлээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин эхнэрийн хамт “АстраЗенека” вакцин хийлгэлээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин тэргүүн хатагтай Ким Жон Сүкийн хамтаар коронавирусийн эсрэг вакцинд хамрагдлаа. Тэд өнөөдөр өглөө 09.00 цагт/орон нутгийн цагаар/ Сөүл хотын Жунран дүүрэгт байрлах Эрүүл мэндийн төв дээр “АстраЗенека” вакцины эхний тунг хийлгэсэн байна.

Мөн тэдэнтэй хамт yлсын  аюулгүй  байдлыг хамгаалах хэсгийн дарга гэх мэт төрийн ордны есөн хүн вакцин хийлгэжээ. Ерөнхийлөгч Мүн Жэ Иний хувьд ирэх зургадугаар сард болох G7 төрийн өндөрлөгүүдийн уулзалтад бэлтгэж ийнхүү вакцин хийлгэж байгаагаас гадна ард иргэддээ вакцины аюулгүй байдалд итгэхийг уриалж өөрөө  үлгэр  жишээ  болж байгаа гэж хэлж болно. Учир нь тус улсад "АстраЗенека" вакциныг хийлгэсэн 11 хүн барсан. Хэдий засгийн газраас нас баралт вакцинтай холбоогүй хэмээн үзсэн ч иргэдийн дунд айдас бий болоод байсан юм.

Ташрамд дуулгахад, өнөөдөр тус улсад 65-аас дээш насны иргэдийн вакцинжуулалт эхэлж байгаа юм.

Эх сурвалж: Yonhap