Археологичид Хятадаас 3000 жилийн настай алтан маск илрүүлжээ

Археологичид Хятадаас 3000 жилийн настай алтан маск илрүүлжээ

Археологичид Хятадын Сычуань мужийн Сансиндуй гэх газраас 3000 жилийн настай алтан маск илрүүлжээ. Үндэсний Соёлын Өвийн Удирдах газрын мэдээлснээр тус олдвор нь 280 грамм жинтэй, 84 хувийн алтны орцтой бөгөөд археологичид анх "тахилын нүх" гэж нэрлэсэн хэсгээс олжээ.

Тус газраас алтан маскаас гадна зааны соёогоор хийсэн багаж, хаш чулуун эдлэл, алтан болон тугалган цаас зэрэг түүхэн эд зүйлс олдсон байна. Судлаачид олдворуудыг МЭӨ 316 онд засаглаж байсан эртний Шу улсын үеийн уран дархан хийсэн гэж үзэж байгаа аж.

1920-иод оны үед орон нутгийн нэгэн фермер санамсаргүйгээр уг газраас олон тооны дурсгалт эд зүйл олж илрүүлснээс хойш 50 мянга гаруй эртний олдворыг Сансиндуйгаас олжээ. Улмаар 1986 онд маш сайн хадгалагдсан хүрэл маск зэрэг 1000 гаруй зүйлийг багтаасан ёслолын хоёр нүх олдсон нь түүхэн нээлтийн эхлэл болсон гэж хэлж болно. Үүний дараа хайгуулын ажил удаан хугацаагаар завсарласны эцэст 2019 оны сүүлээр гурав дахь нүхийг нээсэн юм. Мэргэжилтнүүд нүхнүүдийг тахилын зорилгоор ашигладаг байсан  гэж таамаглаж байна. Одоогоор олдворууд Хятадын түүхэн музейд хадгалагдаж байгаа юм. 

Саяхан уг газраас олдсон бусад 500 гаруй эд зүйлсийн дотор уг алтан чимэглэл байжээ

Эх сурвалж: CNN