Хойд Солонгос улс далавчит пуужингийн туршилт хийжээ

Хойд Солонгос улс далавчит пуужингийн туршилт хийжээ

Хойд Солонгос улс АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ажлаа авснаас хойш анх удаа зэвсгийн туршилт хийсэн талаар Цагаан ордноос мэдээлжээ. АНУ-аас Засгийн газраас энэ тухай “Хойд Солонгос баллистик пуужин биш богино зайн пуужин, их буу, эсвэл далавчит пуужин хөөргөсөн байх магадлалтай гэж үзсэн байна. Гэхдээ Байдены засаг захиргаа үүнийг ноцтой зөрчилд тооцохгүй бөгөөд урьдчилан сэргийлэхгүй гэсэн байр суурийг илэрхийлжээ.

“Yonhap” агентлагийн мэдээлснээр пуужингууд нь баллистик биш далавчит пуужин байсан бөгөөд туршилт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн (АЗ) тогтоолыг зөрчөөгүй аж.

Пёньян өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хэд хэдэн пуужин туршсан талаар Америкийн томоохон хэвлэлүүд бичиж байна. “The Washington Post” сонин “БНАСАУ-ын эрх баригчид ихэвчлэн иймэрхүү үйл явдлаар анхаарал татдаг тул ням гарагт пуужингийн туршилтынхаа талаар ямар нэг тайлбар өгөөгүй нь АНУ, БНСУ-ын албаны хүмүүсийг төөрөгдөхөд хүргэсэн” гэжээ. Сонинд бичсэнээр, Америкийн тагнуулын алба туршилтуудын талаар мэджээ. Харин “Reuters” агентлаг эх сурвалжаа эш татан хоёр пуужин харвасан гэж мэдээлсэн байна.

БНАСАУ дунд зайн тусгалтай пуужин туршсаныг АНУ "цэргийн ердийн үйл ажиллагаа" гэж үзэж байна гэж тус улсын засаг захиргааны төлөөлөгч мэдэгджээ.

Эх сурвалж: CNN