Илон Маск: “Tesla”-гийн автомашиныг биткоиноор худалдан авах боломжтой боллоо

Илон Маск: “Tesla”-гийн автомашиныг биткоиноор худалдан авах боломжтой боллоо

Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн тэргүүн Илон Маск компанийнх нь машинуудыг биткоин криптовалютыг ашиглан худалдаж авах боломжтой болсныг мэдэгджээ.

Тэрбээр энэ талаар өөрийн тветтер хуудаснаа “Одоо та бүхэн “Tesla”-г биткоиноор худалдаж авах боломжтой. Бид таны төлсөн биткоиныг валютад хөрвүүлэлгүйгээр биткоин хэлбэрээр нь хадгална" гэжээ.

Түүний хэлж буйгаар, 2021 оны сүүлчээр АНУ-аас өөр орнуудад биткоиноор төлбөр хийх боломжтой болох аж. Дэлхийн хамгийн баян хүн болох Илон Маск хүртэл саяхан өөрийн “Tesla Inc” компаниар дамжуулан криптовалютад 1.5 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж, тун удахгүй биткоиныг албан ёсны төлбөрийн хэрэгсэл болгоно хэмээн мэдэгдсэн билээ. Түүний мэдэгдлийн дараа биткойны ханш огцом нэмэгдэж 58 мянган ам.долларт хүрсэн. Гэсэн ч үүний дараа “Майкрософт” корпорацыг үүсгэн байгуулагч Билл Гэйтс “Илон Маск шиг баян биш л бол биткойн аваад хэрэггүй” гэж ярьсны дараа ханш нь дахин унасан юм. Одоогоор биткойны ханш 53 мянган ам доллар байна.

Эх сурвалж: BusinessInsider