Өсвөр насны сурагч сургуулиа дэлбэлэх гэж байгаад саатуулагджээ

Өсвөр насны сурагч сургуулиа дэлбэлэх гэж байгаад саатуулагджээ

ОХУ-ын Сочи хотын лицей сургуулийн нэгэн сурагч тэсрэх бөмбөгтэй халдлага үйлдэн, ангийнхаа хүүхдүүдийг хөнөөхөөр төлөвлөж байсныг тус улсын Холбооны аюулгүй байдлын албаныхан илрүүлэн саатуулсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ. Өмнө нь ийм хэрэг тус улсад хэд хэдэн удаа бүртгэгдэж байсан юм.

Холбооны аюулгүй байдлын албаны Олон нийттэй харилцах төвөөс лхагва гарагт  гаргасан мэдээлэлдээ "Эрэн хайгуулын ажлын хүрээнд Сочи хот дахь Холбооны аюулгүй байдлын алба хаагчид сэжигтнийг саатуулсан. Тус өсвөр насны сурагч нь тэсрэх бөмбөг үйлдвэрлэн, ангийнхаа сурагчдын эсрэг халдлага үйлдэх төлөвлөгөөнийхөө талаарх мэдээллийг олон нийтийн сүлжээнд байрлуулсан байсан" гэж тэмдэглэжээ.

Албаныхан хэргийн дагуу тус сурагчийн гэрт нэгжлэг хийхэд гар хийцийн тэсрэх төхөөрөмж, тэсрэх бөмбөг үйлдвэрлэх зориулалттай эд ангиуд олдсон байна. Тэд мөн харилцаа холбооны хэрэгсэл, тэсрэх бөмбөг угсрах, ашиглах заавар бүхий өдрийн тэмдэглэл болон хэд хэдэн боловсролын байгууламжид болсон зэвсэгт халдлагуудын талаарх мэдээлэлтэй файлуудыг олжээ. Мөрдөн байцаагчид одоо эрүүгийн хэрэг үүсгэн, хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа юм.

Эх сурвалж: en24news.com




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө