ОХУ-ын Ялалтын парадад 12 мянга гаруй албан хаагч оролцоно

ОХУ-ын Ялалтын парадад 12 мянга гаруй албан хаагч оролцоно

Москва хотын Улаан талбайд болох Аугаа эх орны дайнд ялалт байгуулсны 76 жилийн ойн цэргийн парадад 12.5 мянга гаруй албан хаагч оролцох талаар ОХУ-ын Батлан хамгаалахын яамнаас мэдэгдлээ.

Москвагаас гадна өөр бүсийн 27 хотод цэргийн парад болох бөгөөд нийт 47 мянга гаруй цэргийн албан хаагч, 1.6 мянга нэгж техник хэрэгсэл, 200 гаруй нисэх онгоц, нисдэг тэрэг оролцох юм байна.

Тус яамны сайд Сергей Шойгу энэ талаар “Тавдугаар сарын 9-нд болох цэргийн парадад 12.5 мянга гаруй хүн, 190 гаруй зэвсэг, цэргийн техник хэрэгсэл, 76 нисэх онгоц, нисдэг тэрэг оролцоно. Харин механикжсан цуваанд 35 шинэ, орчин үеийн цэргийн техник хэрэгслийг оролцуулна. Шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь авч хэрэгжүүлж парадад оролцох цэргийн албан хаагчдын дунд коронавирусийн халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэхэд онцгойлон анхаарна” гэв.

Түүнчлэн зөвхөн вакцинд хамрагдсан, эсрэг биеттэй хүмүүсийг бэлтгэл сургуулилалтад оролцуулна гэсэн шаардлагыг дагаж мөрдөх аж.

Эх сурвалж: TASS