Энэтхэгт коронавирусийн давхар мутациар 206 хүн өвчилжээ

Энэтхэгт коронавирусийн давхар мутациар 206 хүн өвчилжээ

Энэтхэгт коронавирусийн “давхар мутаци”  буюу хоёр мутаци нэг вируст нэгдсэн хувилбар илэрчээ. Тодруулбал, баруун Махараштра мужийн иргэдээс шинжилгээ авахад 206 хүний сорьцод давхар мутаци илэрсэн байна. Мөн нийслэл Нью Дели хотод давхар мутациар өвчилсөн 9 тохиолдол бүртгэгдсэн аж.

Давхар мутаци аюултай юу. Аливаа вирус байнга мутацид орж өөрчдлөгдөж байдаг. Гэхдээ мутацилагдсан вирусийг судлахад эрдэмтэд дараах асуултуудад хариулах шаардлагатай болдог. Тухайлбал, “Уг мутаци вирусийн үйл ажиллагааг өөрчлөх чадвартай юу”, “Мутаци вирусийн халдварлах чадварыг нэмэгдүүлэх үү, эсвэл өвчлөлийг улам хүндрүүлэх үү”. Эрдэмтэд уг асуултуудад хариулахаар яаралтай судалгаа эхлүүлсэн байна. Албаныхны хэлж буйгаар сүүлийн үед Энэтхэгт халдварын тоо нэмэгдэж буй нь уг вирустэй холбоотой байж магадгүй аж.

Вакцины хувьд. Хамгийн гол асуудал болох одоо эмнэл зүйд хэрэглэгдэж буй вакцинууд уг мутацид нөлөөлж чадах эсэх асуудал юм. Дэлхийн хэмжээнд эрдэмтдийн анхаарал хандуулж буй олон хувилбарт вакцин амжилттай үйлчилж буй нь судалгаагаар батлагдсан ч анхны вирусийн хувилбартай харьцуулбал бага. Гэхдээ эрдэмтэд шаардлагатай бол одоо байгаа вакциныг шинэ мутацид зориулан өөрчлөх боломжтой гэдгийг хэлж байна.

Эх сурвалж: Reuters, CNN




Өнөөдөр гахай өдөр

22 минутын өмнө