ВИДЕО: Фукушима мужид асаасан олимпийн бамбар унтарчээ

ВИДЕО: Фукушима мужид асаасан олимпийн бамбар унтарчээ

Өчигдөр буюу гуравдугаар сарын 25-ны өдөр Японы Фукушима мужид Олимпын бамбарын буухиа эхэлсэн билээ. Бамбар буухиалах ёслол Фукушима мужийн “J-Village” цэнгэлдэх хүрээлэнгээс эхэлсэн бөгөөд 2006-2016 оны хооронд Японы шигшээ багт тоглож байсан хөлбөмбөгийн эмэгтэй тамирчин Азуса Ивасимизу  ёслолын ажиллагааг нээсэн юм.

Ийнхүү буухиалах явцад бамбар унтарсан бөгөөд Олимпын бамбарыг нэн даруй дахин асааж, цааш буухиаг үргэлжлүүлсэн талаар “Kyodo” агентлаг мэдээлжээ.

Олимпын бамбарын буухиа 121 өдөр үргэлжилж, Японы 47 мужаар дайрч өнгөрөх бөгөөд Олимпын наадмын нээлт 2021 оны долдугаар сарын 23-нд болж, наадам наймдугаар сарын наймны өдөр өндөрлөх юм.